E-Sight
Дулааны V цахилгаан станцын тендер зарлагдлаа

Дулааны V цахилгаан станцын тендер зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “ДЦС-5” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. 

Уг станц Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-оос 400 метрийн зайд үнсэн сангийн талбайд баригдана. Мөн 300 МВт суурилагдсан чадалтай бөгөөд 340 Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тус станц нь CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглахаар тусгажээ. 

Төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзжээ. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэхээр болжээ.