E-Sight
Эрчим хүчний лавлах утас 1900-4848 ажиллаж байна

Эрчим хүчний лавлах утас 1900-4848 ажиллаж байна

Эрчим хүчний салбартай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд туслах зорилготой 1900-4848 тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Тусгай дугаарт ирсэн хүсэлт, хандалтыг оператор хүлээн аваад зөвлөх багийн гишүүдийн онцлогт тохируулан холбож өгөх аж. Зөвлөхүүд өөрсдийн цагт тохируулан уулзалт зохион байгуулж, асуудлаа нарийвчлан ойлгуулснаар талуудын зөвлөн туслах, хамтын ажиллагаа үргэлжлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

Зөвлөх баг эрчим хүчний салбарын төрийн захиргаа, үйлдвэр, компанийн үе үеийн удирдлагууд, салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүд болон ШУТИС-ийн багш, эдийн засаг судлаач, шинжлэх ухаан, техникийн ухааны доктор, профессоруудаас бүрдэж байна.   

“Нийслэл түгээх сүлжээ” ХХК-ийн санаачилсан энэхүү ажлын хүрээнд зөвлөх багийн анхны уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Нямбаяр 1900-4848 дугаарын хэрэгцээ шаардлага, цаашдын ач холбогдол зэргийг танилцууллаа.