Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллах үеэр (2025.05.14) “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав. Уулзалтаар Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр талууд санал нэгджээ. Мөн Хятадын “Чайна-Энержи” групптэй хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар тохиролцсон байна.