Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо 2024 оны тайлангийн хурал (2025.05.15) хийж байна. Тус хуралд ЭХЯ-ны удирдлагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 байгууллага болон салбар байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.
Өнгөрсөн жил манай улс 11,619 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оноос 5.9 хувиар өсжээ. Нийт хэрэглээний 75.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, үлдсэн 24.7 хувийн импортоор хангасан байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 9 компани 15 цэгээр ОХУ, БНХАУ-аас нийт 2864.3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч 705 тэрбум төгрөгөөр импортолжээ. ОХУ-аас худалдаж авсан цахилгаан эрчим хүч өмнөх оноос 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2024 онд Монгол Улсын эрчим хүчний өвлийн оргил ачаалал 1655 МВт хүрсэн нь өмнөх оноос 1.2 хувиар өсжээ. Өмнөх жил нь мөн үеийн оргил ачаалал 1636 МВт буюу 11.3 хувийн өсөлттэй байсан билээ.
Өвлийн оргил ачаалал:
- 2022 онд 1469 МВт
- 2023 онд 1636 МВт
- 2024 онд 1655 МВт
Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин 1814.4 МВт болж өсжээ.
- ДЦС: 1469 МВт 81%
- СЭХ: 336.8 МВт 18.6 %
- Дизель ЦС: 8.6 МВт 0.5 %
Харин дулааны эрчим хүчний суурилагдсан чадал 6798.3 МВт байна.
- Төвийн бүс: 9371 МВт 58.4%
- Орон нутаг: 2827.2 МВт 20.6%
- Аймаг, нийслэл 33: 1029 МВт 21%