E-Sight
Казахстанд нар, салхи, батарей хосолсон станц нүүрсний станцаас хямд цахилгаан нийлүүлэх боломжтой

Казахстанд нар, салхи, батарей хосолсон станц нүүрсний станцаас хямд цахилгаан нийлүүлэх боломжтой

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Казахстанд нар, салхины эрчим хүч болон батарей хуримтлуур хосолсон цахилгаан станцууд дунджаар 56 ам.доллар/МВт.цагийн өртгөөр цахилгаан нийлүүлэх боломжтой гэж Ember судалгааны байгууллага тооцоолжээ. Харин шинээр байгуулах нүүрсний цахилгаан станцуудын өртөг 70-170 ам.доллар/МВт.цаг байх тооцоотой байна.

Судалгаанд Казахстаны 15 байршлыг сонгож, сэргээгдэх эрчим хүч, батарей хосолсон олон хувилбарыг загварчилжээ. Үүний үр дүнд хосолсон станцууд тухайн байршилд загварчилсан жишиг хэрэглээний ачааллын 70-90 хувийг 30 жилийн ашиглалтын хугацаанд дунджаар 60 ам.доллар/МВт.цагаас доош өртгөөр хангах боломжтой гэж тооцсон байна.

Казахстаны цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020-2025 онд 16 хувиар өссөн. Тус улсын цахилгаан үйлдвэрлэлд нүүрсний станцууд давамгайлдаг бөгөөд 2025 онд нийт үйлдвэрлэлийн 62 хувийг бүрдүүлжээ. Гэвч нүүрсний станцуудын ашиглалтын дундаж насжилт 50 жилээс давж, тоног төхөөрөмжийн эвдрэл, саатал гарсаар байна. Тухайлбал, 2026 оны эхний долоон сард цахилгаан станцуудад янз бүрийн зэрэглэлийн 891 технологийн зөрчил, саатал бүртгэгджээ.

Өвлийн улиралд нарны цахилгаан үйлдвэрлэл буурдаг боловч Казахстанд салхины нөөц харьцангуй сайн байдаг. Иймээс нар, салхи, батарейг хослуулснаар дан ганц нарны станц болон хуримтлуурын системээс илүү тогтвортой цахилгаан нийлүүлэх боломжтой гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: pv-magazine.com