E-Sight
“Монхорус Интернэшнл” компани чанараар манлайлж байна

“Монхорус Интернэшнл” компани чанараар манлайлж байна

Дэлхийн стандартын өдөрт зориулан “Стандарт ба чанар-2026” үйл ажиллагаа Улаанбаатар хотноо болж (2026.10.14) өнгөрчээ. Тус үйл ажиллагааг Монголын чанарын менежментийн холбоо, Монсертф компани, Олон улсын стандартын академи хамтран зохион байгуулав. Ёслолд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллагууд, стандарт, чанарын салбарын мэргэжилтнүүд зэрэг 500 гаруй төлөөлөл оролцсон байна. 

Энэ үеэр “Чанарын манлайлал-2026” шагнал гардуулах ёслол болж 10 салбарын шилдгийг тодруулжээ. “Монхорус Интернэшнл” компани эрчим хүчний салбарын төдийгүй 10 салбарыг түүчээлэн шилдгийн шилдгээр шалгарчээ. Тус шалгаруулалтыг чанарын стратеги, стандартын бодит хэрэгжилт, үйл ажиллагааны хэмжигдэхүйц үр дүн болон тогтвортой хөгжлийн шалгууруудаар үнэлсэн байна. 

“Монхорус Интернэшнл” компани байгуулагдсан цагаасаа эхлэн “Бид чанарыг эрхэмлэнэ” уриан дор үйл ажиллагаа эрхэлжээ. Компанийн зүгээс “Энэхүү үнэлгээг авах үндэс суурь болсон нийт ажилтнуудынхаа хариуцлагатай хөдөлмөр, сэтгэл зүтгэлд болон бидний ажлын үр дүнг үргэлж шалгаж, хамтдаа хөгжиж ирсэн харилцагч, түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хувьд цаашид стандартын шаардлагыг улам чанд мөрдөж, салбартаа чанарын бодит үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллана” хэмээн мэдэгджээ.