Эрчим хүчний салбарт томилгоонууд үргэлжилсээр байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болон зарим зохицуулагчид шинээр томилогдож буй үйл явцтай зэрэгцэн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Мөнхпүрэв томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авчээ.
Ч.Мөнхпүрэв нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Цахилгаан систем мэргэжлээр 2004 онд төгссөн. Тэрээр ажлын гараагаа “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Цахилгаан цехийн ээлжийн монтёроос эхэлжээ. Улмаар “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” буюу одоогийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид инженер, Улаанбаатар салбарын даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газарт мэргэжилтэн төдийгүй Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажиллаж байжээ.
Анхаарал татах нэг зүйл нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн өмнөх захирал Ч.Амарсанаа энэ оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд найман сар орчим ажилласны дараа ийнхүү үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа явдал юм.
