E-Sight
ТОП-100 компанид “Цэцэнс майнинг энд Энержи” шалгарлаа

ТОП-100 компанид “Цэцэнс майнинг энд Энержи” шалгарлаа

Засгийн газар, МҮХАҮТ-аас Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг (2026.06.15) танилцуулав. Аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн шалгаруулдаг. 

Өнгөрсөн жил ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын 63 дугаарт эрчим хүчний “Цэцэнс майнинг энд энержи” ХХК эрэмбэлэгджээ.  

  • Борлуулалтын орлогын эрэмбэ 48
  • Төлсөн татварын дүнгийн эрэмбэ 68
  • Даатгуулагчийн тооны эрэмбэ 69
  • Ашгийн хэмжээний эрэмбэ 41
  • Хөрөнгийн эрэмбэ 27

Тус компани “Бөөрөлжүүт” цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэн 2025 онд I болон II блок нийт 300 МВт бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеэс  өнөөг хүртэл 1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30 хувийг дангаараа хангаж байна. Энэ нь 963 мянга орчим өрхийн жилийн хэрэгцээг хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн чадалтай тэнцэх үзүүлэлт юм.