Эрчим хүчний яам Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Мандалговь” салхин цахилгаан станцын бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн төслийн урьдчилсан шалгаруулалтын хүсэлт авч эхэллээ. Урьдчилсан шалгаруулалтын хүсэлтээ долдугаар сарын 31-нний өдрийн 14:00 цагаас өмнө Эрчим хүчний яаманд ирүүлэх аж.
Төслийн хүрээнд Дундговь аймгийн Мандалговь хот орчимд 100 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц болон гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барих юм. Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай урт хугацаанд байгуулж, төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлнэ.
Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс тус станцаас нийлүүлэх цахилгаан эрчим хүчний үнийн асуудлаар хэлэлцэх хүсэлтээ Эрчим хүчний сайд Б.Найдалаад илэрхийлсэн (2026.06.11) байна.

