Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор орон сууцны дулаан түгээх сүлжээний 1.7 хувьд засвар, шинэчлэл хийхээр болсныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-аас мэдээллээ.
Үүний шалтгаан нь дулааны эрчим хүчний үнийг 2026 онд нэмэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2025 оны 12 дугаар сард гарсан. Иймээс ОСНААУГ төсвийнхөө 30 орчим хувийг танахад хүрсэн байна.
Тус удирдах газар Улаанбаатар хотын орон сууцны байруудын 50 орчим хувийг хариуцан ажилладаг юм.
Эргэн сануулахад, дулааны эрчим хүчний үнийг 2025 оны тавдугаар сарын 15-нд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад 604 төгрөгөөс 1044 төг/м3, орон сууцны байруудад 506 төгрөгөөс 1012 төг/м2 болгон бодит өртөг рүү ойртуулахаар төлөвлөж байсан билээ.
