E-Sight
Сайдын дэргэд Эрчим хүчний бодлогын зөвлөл байгуулжээ

Сайдын дэргэд Эрчим хүчний бодлогын зөвлөл байгуулжээ

Эрчим хүчний салбарын стратеги, бодлого, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийн хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Эрчим хүчний бодлогын зөвлөл”-ийг Эрчим хүчний сайдын дэргэд байгуулжээ. Зөвлөлийг Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх Л.Жамбаа даргалах бол Нарийн бичгийн даргаар Эрчим хүчний яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах шинжээч Б.Баясгаланбаатар томилогдсон байна. Тус зөвлөл дараах 23 гишүүнтэй.   

Зөвлөлийн гишүүд: 

  1. Б.Бат-Эрдэнэ /ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, дэд профессор/
  2. Ц.Даваадорж /Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын зөвлөлийн гишүүн/
  3. Ц.Цэнгэл /”Монголын турбинчдын холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч, доктор, МУ-ын Зөвлөх инженер/
  4. Д.Үлэмж /ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор/
  5. А.Амарбаяр /МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн доктор, дэд профессор/
  6. Д.Ганхуяг /МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлийн дарга, доктор/
  7. Б.Батлхагва /Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн, МУ-ын Зөвлөх инженер/
  8. Г.Ёндонгомбо /”Монголын Устөрөгчийн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч, доктор, МУ-н Зөвлөх инженер/
  9. Б.Жигжид /”Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ-ын Ерөнхийлөгч, МУ-ын Зөвлөх инженер/
  10. Ж.Осгонбаатар /”Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн, МУ-ын Зөвлөх инженер/
  11. М.Батболд /Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн, МУ-ын Зөвлөх инженер/
  12. Ц.Сүхбаатар /”Монголын эрчим хүчний ассоциаци” ТББ-ын тэргүүн, МУ-ын Зөвлөх инженер/
  13. Ц.Түмэнцогт /Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга/
  14. Н.Энэбиш /ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн профессор, МУ-ын зөвлөх инженер/
  15. Г.Энхтайван /”Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээний ажилтан, МУ-ын Зөвлөх инженер/
  16. Д.Бассайхан /”Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга, МУ-ын Зөвлөх инженер/
  17. Ц.Энхчимэг /”Айкон консалтинг инженеринг” ХХК-ийн зөвлөх, МУ-ын Зөвлөх инженер/
  18. Ж.Цэвээн /МУ-ын Зөвлөх инженер/
  19. С.Цэцгээ /МУ-ын Зөвлөх инженер/
  20. С.Төмөрхүү /МУ-ын Зөвлөх инженер/
  21. П.Товуудорж /МУ-ын Зөвлөх инженер/
  22. Н.Мягмарсүрэн /МУ-ын Зөвлөх инженер/
  23. Д.Чимэддорж /МУ-ын Зөвлөх инженер/