E-Sight
Нийслэлд эрчим хүчний гурван төслийг $941 саяар хэрэгжүүлнэ

Нийслэлд эрчим хүчний гурван төслийг $941 саяар хэрэгжүүлнэ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Нийслэлийн цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор ЭХЯ болон НЗДТГ хамтран гурван төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 941.6 сая ам.доллар бөгөөд 425 МВт суурилагдсан хүчин чадал, 360 МВт.цагийн батарейн хуримтлуурын багтаамж бий болгохоор төлөвлөжээ.

"ТЭЦ-5" төслийн хүрээнд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий станцыг 658.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2025-2028 онд барихаар төлөвлөсөн байна.

Мөн "Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн хүрээнд өдөрт 1500 тонн хог боловсруулж, 35 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 199.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2025-2028 онд хэрэгжүүлэх юм.

Харин "Батарейн хуримтлуурын станц" төслийн хүрээнд 360 МВт.цагийн багтаамжтай хуримтлуур болон 90 МВт-ын нарны цахилгаан станц байгуулж, жилд 203.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлэхээр тооцжээ. Уг төслийг 83.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.