_1774940046.jpg)
Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-иас аж үйлдвэрийн түнш байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулдаг "Үйлдвэрлэлийн өдөрлөг 2026" ирэх мягмар гараг (2026.04.07)-т болно.
Тус өдөрлөг Налайх дүүргийн МГТИС-ийн Хотхонд 10:00-16:00 цагт болох бөгөөд 20 гаруй компани, аж ахуйн нэгж, МГТИС болон Налайхын Политехник Коллежийн төлөөлөл хамрагдах юм. Арга хэмжээний хүрээнд оюутан залууст зориулан дадлагын хөтөлбөр, ажлын байрны мэдээлэл өгч, ажил олгогчидтой шууд харилцах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүд, инженерүүд, сургалтын ажилтнууд оролцогчдод карьер хөгжлийн сонирхолтой зөвлөгөө өгч, нээлттэй яриа өрнүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ удаагийн лекц, сургалтад МГТИС-тай хамтран "Эрдэнэс ҮТП" ХХК, "Эпирок Монголиа" ХХК, "М-Си-Эс Интернэйшнл" ХХК, "Монцемент Билдинг Материалс" ХХК, "Хими Консалтинг" ХХК, "Топ Моторс" ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
"Энержи Инсайт" сэтгүүл тус үйл ажиллагааны мэдээллийн түншээр ажиллаж байна.



