E-Sight
“Ногоон” өрх 15 саяын татварын буцаалт авна

“Ногоон” өрх 15 саяын татварын буцаалт авна

Засгийн газраас өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд айл өрхийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих заалт оржээ. 

Хуулийн төсөлд: 

23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний орлогод ногдох 15 сая төгрөг хүртэлх албан татварын хөнгөлөлтийг тухайн татвар төлөгчид нэг удаа эдлүүлнэ: 

  • 23.3.1. Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө;
  • 23.3.2. Гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал;

Тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм.