E-Sight
Солонгосын “Дулааны шугам сүлжээ корпораци”-тай санамж бичиг байгууллаа

Солонгосын “Дулааны шугам сүлжээ корпораци”-тай санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий, БНСУ-ын “Дулааны шугам сүлжээ корпораци”-ийн захирал Жон Юон-ки нар харилцан ойлголцлын санамж бичигт (2025.09.05) гарын үсэг зурав. 

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүссэн дулаан хангамжийн дутагдлыг шийдвэрлэх, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Тухайлбал, Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын шинэчлэлийн стратеги боловсруулах, хийн эх үүсвэр, биомасс, хог хаягдлыг дахин ашиглах эрчим хүчний төсөл багтажээ. Дулаан хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хийн түлшинд тулгуурлан шийдвэрлэх нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй юм. 

Түүнчлэн эдгээр төслүүдэд ажиллах инженер техникийн ажилтнуудыг дадлагажуулах, хийн хангамжийн технологи, аюулгүй ажиллагааны чиглэлээр боловсон хүчин шинээр бэлтгэнэ. Мөн Улаанбаатар хотод нүүрс төрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд хийгээр ажилладаг эх үүсвэр, хий хангамжийн сүлжээ байгуулах, түгээлтийн технологийг нэвтрүүлэх суурь судалгааг хийхэд ач холбогдолтой юм. 

Улаанбаатар хотын дулаан хангамжийн оргил ачаалалд ажиллах хийн тархмал эх үүсвэрийг 4 байршилд барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Эрчим хүчний яам ажиллаж байна.