E-Sight
Морингийн даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэнэ

Морингийн даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл багтсан. Энэхүү төслийг Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.    

Эхний ээлжинд Морингийн давааны төвлөрсөн цэгт 35 МВт, 1500 тн.хог хүчин чадалтай хог хаягдал шатааж эрчим хүч гаргах дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг 2025-2028 онд байгуулахаар зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулжээ.  Уг төсөлтэй холбоотой санал асуулга (2025.05.08-30) https://vote.ulaanbaatar.mn/home  холбоосоор авч байна. 

Өнөөгийн байдлаар нийслэлд төвлөрсөн хогийн цэг 3 бий. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг байна. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булдаг аж.