E-Sight
Хүннү хотын 5 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ

Хүннү хотын 5 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрчээ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Хүннү хотын “Хүннү эко дулаан-2” хосолмол эх үүсвэртэй, 5 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрснийг НЗДТГ-аас өнөөдөр (2026.11.11) мэдээллээ.

Хотын цахилгаан хангамжийн 220/110/35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын ажил бүрэн дуусаж, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ. Нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай тус дэд станцыг 6.4 га талбайд байгуулсан байна.

“Сэргэлэн” дэд станц нь Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэж, бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний зангилаа болох юм. “Сонгино” дэд станцаас цахилгаанаар тэжээгдэх тус байгууламж нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломж бүрдүүлнэ. Төслийн хүрээнд 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулж, автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоногложээ.

Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан бол 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна.