Монгол дахь Тогтвортой эрчим хүчний төлөөх түншлэл Герман, Монголын хоорондын хоёр талын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх - III үе шат" төслийг хэрэгжүүлэхээр Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW) өнөөдөр (2026.06.12) Монголын Сангийн яамтай 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын таван дүүргийн 14 хорооны оршин суугчид болон бизнес эрхлэгчдийн 49.4 МВА-аас багагүй эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, 11,800 гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг бэхжүүлэх аж.
Эх сурвалж: ХБНГУ-ын Элчин сайдын яам
