E-Sight
2025 онд II ДЦС 1,202.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2025 онд II ДЦС 1,202.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Монгол Улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэр II ДЦС-ийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай салбарын сайд Б.Найдалаа танилццсан байна. Өдгөө 65 жилийн түүхтэй тус станц жилд дунджаар 160 орчим сая кВт.ц эрчим хүч, 240 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд 5.2 тэрбум гаруй кВт.ц эрчим хүч, 11.7 сая Гкал дулааны эрчим хүч түгээжээ. Одоо уг компанид 273 хүн ажиллаж байна. Их засвар, хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь хийсэнтэй холбоотойгоор тоноглолын зогсолт багасаж, үйлдвэрлэлийн бүтээмж нь нэмэгдэн, норм, төлөвлөгөөгөө биелүүлж байгааг тус компанийнн удирдлага онцолжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төлөвлөгөөт зардлыг ангилал бүрээр хэмнэн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд нийт зардлын төлөвлөгөө нь 46,264.5 сая төгрөг байсан бол гүйцэтгэл нь 43,512.5 сая төгрөг болсноор 2,752 сая төгрөг хэмнэжээ. Тухайлбал, тэжээлийн усны температур нэмэгдэж уурын хувийн зарцуулалт буурсан, нүүрсний илчлэг өндөр байсан тул нүүрсний зарцуулалт нь багасаж, 831.1 сая төгрөг хэмнэсэн аж. Түүнчлэн орон тоогоо цөөлснөөр цалингийн сан нь 735.7 сая төгрөгөөр багасжээ. Орлогын өсөлт, зардлын хэмнэлтээс шалтгаалж сүүлийн жилүүдэд ашигт ажиллагаа нь өсөж байгаа гэнэ. Тодруулбал 022 онд 1,988.1 сая төгрөгийн алдагдалтай байсан бол 2025 онд 1,202.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.