Монгол Улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төслийн зууханд одоогийн ханшаар 165.85 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг, хагас коксжуулсан түлшинд 226 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.
Харин Агаарын тухай хууль болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан дулаалга, цахилгаан халаагуур, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр зэрэг дунд ба урт хугацаанд голлох үүрэгтэй шийдлүүд орхигдож ирсэн байна.
Тиймээс зуух, нүүрсэнд зарцуулж буй санхүүжилтийг агаарын бохирдлыг үндсээр нь арилгах шийдлүүдэд үе шаттайгаар шилжүүлэн олгох санал дэвшүүлж, агаарын тухай хуульд "14.2. Төрөл бүрийн шатамхай түлш, зуух, яндан болон бусад галлагааны технологи ашиглаж буй өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу олгох урамшууллыг үе шаттайгаар бууруулж, 2035 он бүрэн зогсооно” гэсэн шинэ заалтыг нэмж оруулж өгөх өргөдлийг УИХ-ын Тамгын газарт гаргажээ.
Өргөдлийг дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn
