E-Sight
Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилно

Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилно

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Засгийн газрын өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар Эрчим хүчний сайдын томилгоотой холбоотой  шийдвэр гарчээ.ЗГХЭГ-ыйн дарга С.Бямбацогт “Чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр сайдын нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Орон тоонд томилгоо хийх шаардлага үүссэн.  Тэгвэл Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилох ХҮН намын саналд үндэслэн Ерөнхий сайд шийдэл гаргалаа. Шийдэл хараахан албажаагүй байна. Өнөөдөр албажна. Уг асуудлыг маргааш (2026.03.19) УИХ-аар хэлэлцэх байх” гэдгийг мэдээллээ.

Түүнчлэн, төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн байна.