E-Sight
12:00-23:00 цагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй

12:00-23:00 цагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр (2026.01.20) тодорхой байршлуудад цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй гэдгийг "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК-иас мэдээллээ. Мөн Эрчим хүчний яамнаас ДЦС-4-ийн зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийнэ гэдгийг "Диспетчерийн Үндэсний Төв" ТӨХХК-иас эш татан мэдээлсэн. Уг гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар болсон байна. 

Хязгаарлалт 1 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд хэрэглэгч та хэрэглээгээ зохицуулахыг уриалж байна.

Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршилтай танилцана уу.