Ухаа худаг цахилгаан станц арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 10:27 цагт 100,000,000 дахь кВт.цаг эрчим хүчээ нийлүүлэв. Тус станц ашиглалтад орноос хойших 14 жилийн хугацаанд (2011.08-2025.12.01) нийт 1.47 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна.
Орон нутаг дахь эрчим хүчний энэхүү үүсвэр 18 МВт суурилагдсан хүчин чадалтай. Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборыг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн.
Монгол Улсын цорын ганц хуурай хөргөлтийн системтэй, ус хэрэглэдэггүй технологиор ажилладаг цахилгаан станц юм. Энэ нь говийн нөхцөлд ихээхэн тохиромжтой шийдэл. Харьцуулбал манай улсад үйлдвэрлэл явуулж буй бусад цахилгаан, дулааны станцууд секундэд 60-70 литр ус ашигладаг байна.
Хувийн хэвшлийн “Энержи Ресурс” ХХК ашиглалтад оруулсан энэхүү станцын бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1500 гаруй хүн гар бие оролцжээ. Ингэхдээ монгол инженерүүд цогцлоосноороо онцлог.

