E-Sight
Монголд устөрөгчөөс аммиак боловсруулж, Япон руу экспортлох боломжийг хэлэлцэв

Монголд устөрөгчөөс аммиак боловсруулж, Япон руу экспортлох боломжийг хэлэлцэв

Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Японы “Смарт Солар Корпорац”-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ. Тус корпорацын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх талаар хэлэлцсэн байна.  

“Смарт Солар Корпорац”-ийн зүгээс Монголын говийн бүсэд 65 МВт нарны цахилгаан станц, 108 МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуур хосолсон устөрөгчийн үйлдвэрийн технологийн шийдэл, Устөрөгчөөс аммиак боловсруулах үйлдвэр, боловсруулсан аммиакийг Япон руу экспортлох боломжийг танилцуулжээ. ЭХЗХ-ны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж, шинэ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрхзүйн талаар мэдээлэл өгсөн байна. 

Эдгээр төслийн хүрээнд ШУТИС нь Японы Токиогийн их сургуультай хамтран устөрөгчийн чиглэлд ажиллах инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол, Япон Улсын хамтын ажиллагааг олон салбарт бэхжүүлэхийн сацуу, эрчим хүчний чиглэлд нэгдсэн сүлжээний тогтворжилтыг хангах ач холбогдолтойг талууд онцолсон байна.