E-Sight
Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгалаа

Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгалаа

Засгийн газрын (2025.07.09) ээлжит хуралдаанаар чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа. Үүн дотор Эрчим хүчний реформын үндэсний хороо багтаж байна. Энэ нь бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, зохион байгуулалтыг сайжруулах, зорилготой юм. Татан буулгасан Үндэсний хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.