Засгийн газрын (2025.07.02) ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.
Улмаар эрчим хүчний бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болгосон байна. Мөн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг шинээр байгуулжээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д:
-
"Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
-
"Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д:
- “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК
- “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК
- “Дөргөний усан цахилгаан станц” ХХК
- Мянгадын нарны цахилгаан станц
“Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д:
- "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбарууд
“Тайшир ногоон эрчим” ТӨХК-д:
- “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК
- “Богдын голын усан цахилгаан станц” ХХК
- “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК
- Сэрвэний нарны цахилгаан станц
- Мөрөнгийн нарны цахилгаан станц
- Борхын нарны цахилгаан станц
- Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станц