E-Sight
Сэлэнгэ аймаг дахь 70 МВт чадлын ДЦС-ын эхний үе шат 2025 онд ашиглалтад орно

Сэлэнгэ аймаг дахь 70 МВт чадлын ДЦС-ын эхний үе шат 2025 онд ашиглалтад орно

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлжээ.  Энэхүү станц ашиглалтад орсноор жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх юм байна.  

Дулааны цахилгаан станцын эхний үе шатыг 2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026 онд  тус тус ашиглалтад оруулах төлөвлөжээ. Уг станцын байгууламжийг барих нийт өртөг 108.4 сая ам.доллар аж. “Райд Монголиа” ХХК өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.