E-Sight
Шинэ хэрэглэгчдээс авч байсан цахилгаан, дулааны хууль бус төлбөрийг хүчингүй болгожээ

Шинэ хэрэглэгчдээс авч байсан цахилгаан, дулааны хууль бус төлбөрийг хүчингүй болгожээ

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцсан байна. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл олголттой холбоотой дүрэм журам хүчингүй болгуулах, ил тод байдлыг хангуулах, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлох зэрэг асуудлаар дөрвөн заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн аж. Тэгвэл зөвлөмжийн хэрэгжилт 82.5 хувьтай байсныг АТГ-аас харьцангуй үр дүнтэй байна гэж үзлээ.

Мөн Эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээний үнэ гэх төлбөрийг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны А/15 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр тогтоон авч байсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Түүнчлэн бүсчлэлээс хамааран цахилгаан, дулааны нөхцөл шинээр олгох тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хуульд заагаагүй төлбөр тогтоон авч байсныг АТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд хүчингүй болгосон аж.