E-Sight
Тайваньд хар салхи, газар хөдлөлтөд тэсвэртэй 300МВт СЦС ашиглалтад орж байна

Тайваньд хар салхи, газар хөдлөлтөд тэсвэртэй 300МВт СЦС ашиглалтад орж байна

Тайваний Нен далайн эрэг дээр 300 МВт хүчин чадалтай "Жун Нен" салхин цахилгаан станцыг хугацаанаас нь өмнө барьж дуусгасныг Copenhagen Infrastructure Partners (CIP) компани зарлажээ. Хятадын гангийн корпорацитай (CSC) хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь хар салхи, газар хөдлөлт зэрэг цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй өндөр стандартыг хангасан анхны бүтээн байгуулалт болохыг онцолсон байна. Тайваний Засгийн газар 2019 оны арваннэгдүгээр сард уг төслийг баталж, төслийг хэрэгжүүлэгчид 2024 оны тавдугаар сард анхны турбиныг суурилуулан аж.

Чанхуа мужийн ойролцоох Нун Жен салхин цахилгаан станцыг энэ жил багтаан эрчим хүчний сүлжээнд бүрэн холбохоор төлөвлөсөн байна. Ингэснээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг ойролцоогоор 550 мянган тонноор бууруулж, 300 мянган орчим өрхийг эрчим хүчээр хангахаар тооцоолжээ.

CIP компани 2017 оноос Тайваньд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чанфан-Сидао (600 МВт), Фэнгмиао (500 МВт), Жун Ненг (300 МВт) зэрэг нийт 1400 МВт хүчин чадалтай далайн салхины гурван төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.