E-Sight
Шинжлэх ухаан, инновацын шилдэг санаагаа дэлхийд танилцуулах боломж

Шинжлэх ухаан, инновацын шилдэг санаагаа дэлхийд танилцуулах боломж

О.Батболд
О.Батболд
Үүсгэн байгуулагч

"Falling Walls Lab Ulaanbaatar 2026" арга хэмжээнд залуу судлаачид, эрдэмтэн, мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгчид болон шинийг санаачлагчдыг урьж байна.

Жил бүр дэлхийн олон оронд зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын шинэ санаа, судалгааны үр дүн, бизнесийн шийдлүүдийг олон нийт болон олон улсын экспертүүдэд танилцуулах платформ юм. Оролцогч бүр өөрийн санаа, төслөө "3 минутын хугацаанд" танилцуулж, шилдэг оролцогч нь Герман улсын Берлин хотноо болох "Falling Walls Lab International Final" болон "Falling Walls Science Summit"-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно. Энэ нь дэлхийн эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчидтай хамтын ажиллагаа эхлүүлэх, олон улсын сүлжээнд нэгдэх онцгой боломж юм.

Монгол Улсад энэ удаагийн арга хэмжээ нь Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байна.

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 11, 13:00 цаг

Хаана: МУИС-ийн Номын сан, 502 тоот (Hybrid хэлбэрээр)

Бүртгэл: 2026 оны 8 дугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia хаягаар нээлттэй.

Энержи Инсайт сэтгүүл энэхүү олон улсын арга хэмжээний хэвлэл мэдээллийн түншээр ажиллаж байна. Бид шинжлэх ухаан, инновац, технологи, тогтвортой хөгжлийн шинэ санаачилга, шилдэг оролцогчдын талаар онцлон хүргэх болно.

Судлаач, инженер, гарааны бизнес эрхлэгч, инновац бүтээгч та бүхнийг энэхүү боломжийг ашиглан Монгол Улсаа олон улсын тайзнаа төлөөлөхийг урьж байна.